“BROVA” АППЛИКЕЙШНИЙ НУУЦЛАЛЫН БОДЛОГО (Stardust Vision partners LLC)
1. Бодлогын хүрээнд зохицуулах асуудлууд
1.1 Энэхүү бодлогоор Brova аппликейшний Хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах, хадгалах, боловсруулах, ашиглахтай холбоотой асуудлуудыг зохицуулна.
2. Хэрэглэгчийн мэдээлэл цуглуулах. Дараах мэдээллүүдийг Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд тооцно:
2.2 Brova аппликейшнд бүртгүүлэх үед оруулсан нэр, нас, нууц үг, цахим шуудангийн хаяг;
2.3 “Facebook”, “Gmail” болон “Apple login”-оор бүртгүүлсэн тохиолдолд, Хэрэглэгч тэдгээрт нийтэд нээлттэйгээр тохируулсан хувийн мэдээлэл;
2.4 Brova аппликейшнд төлсөн төлбөрийн мэдээлэл;
2.5 Аппликейшн дээр хийгдсэн үйлдлүүд (үзсэн контентын төрөл гэх мэт);
2.6 Контент болон курсийн шалгалтуудын (түвшин тогтоох, явцын шалгалт гэх мэт) дүн.
3. Хэрэглэгчийн мэдээлэл ашиглах. Brova аппликейшн дараах зорилгуудаас бусдаар Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглахгүй:
3.1.1 Үйлчилгээгээ сайжруулах буюу шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх;
3.1.2 Контентын агуулга, төрлийг баяжуулах;
3.1.3 Хэрэглэгчийн сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох;
3.1.4 Дээрх зорилгуудын хүрээнд статистик, судалгаа боловсруулах.
3.2 Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуульд заасны дагуу Brova нь мэдээлэл хариуцагч болохынхоо хувьд хэрэглэгчийн хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглахгүй байх, хамгаалах, аюулгүй орчинд хадгалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу “Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах журам”-ыг дотоод үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.
3.3 Хэрэглэгч таны мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх болно.
4. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах болон устгах
4.1 Хэрэглэгчийн хувийн мэдээлэл болох Brova аппликейшний “Amazon EC2” дээрх серверт хадгалагдана.
4.2 Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг аппликейшн шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй.
4.3 Хэрэглэгч өөрийн зүгээс мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг Хэрэглэгч өөрөө хариуцна.
4.4 Хэрэглэгч аппликейшны "Миний" цэс дээр дотор байрлах "Хэрэглэгчийн бүртгэл устгах" товчлуур дээр дарж өөрийн сошиал хаягийн мэдээлэл, банкны гүйлгээний мэдээлэл болон бусад мэдээллүүд нь өгөгдлийн сангаас бүрэн устгагдах болно.
4.5 Хэрэв хэрэглэгчийн бүртгэлийг устгасан тохиолдолд аппликейшнд дахин бүртгэл үүсгэх тохиолдолд өмнөх мэдээлэл дахин сэргэхгүй.
5. Нууцлалын бодлогын шинэчлэлт
5.1 Бид цаашдын шинэчлэл, нөхцөл байдлаас хамаарч нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөлөө өөрчилж, сайжруулж болох ба ингэсэн тохиолдолд тухай бүрд нь өөрийн аппликейшнаар дамжуулж мэдэгдэнэ.
Асууж тодруулах зүйл гарвал дараах хаягуудаар холбогдоно уу:
Facebook page: Brova
Instagram: brova.app
E-mail: info@brova.mn
Утас: (976) 80101054
“Стардаст Вишн Партнерс” ХХК
Баянгол дүүрэг, 1-р хороо, Жон бээс, Улаанбаатар хот, Монгол улс